Home

Бидний тухай

gadna-fasad

Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлах New West зочид буудал нь 2007 оноос хойш Ти энд Жи групп ХХК-ийн салбар компани болон үйл ажиллагаа явуулж байна. Манай зочид буудал нь 24 өрөөтэй, 4 төрлийн өрөөгөөр үйлчлүүлэгчиддээ үйлчилгээ үзүүлж байна. Хотын төвөөс 4,2 км-ийн зайтай, Нисэх онгоцны буудлаас 20 минутын зайтай, галт тэрэгний буудлаас 5 минутын зайтай байрлаж байна.

Бид танд тохилог зочны өрөө, тухтай ор, барилга бүхэлдээ утасгүй интернетийн сүлжээтэй, ТВ, олон улсад нэвтрэх эрхтэй телефон утас, угаалгын өрөө, 24 цагийн харуул хамгаалалт, зочин угтах үйлчилгээ болон өрөөний үйлчилгээ, хувцас угаалгын үйлчилгээг үзүүлж байна.

Монгол, Европ хоолоор үйлчлэх ресторан, VIP өрөө болон энгийн өрөөгөөр үйлчлэх караоке, Снүүкер билльярд, Бизнес танхим, VIP өрөө зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлж байна.

Манай зочид буудал танд найрсаг үйлчилгээ, халуун дулаан уур орчин таныг угтан авах болно.